Төслийн Хаалтын хурал болж өндөрлөлөө

Азийн сангаас Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлгэтэйгээр УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь-II” (ESEC II) төслийн Хаалтын хурал 2016 оны 09 дугээр сарын 13-нд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Хуралд хөдөө орон нутаг болон яам, тамгын газар, төриийн бус байгууллагуудын төлөөлөл зэрэг 100 гаруй зочид оролцсон.  

Хаалтын хурлаар ESEC II төслийн ололт амжилтыг танилцуулахын сацуу бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлал, бичил уурхайн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, бичил уурхайн нөхөн сэргээлтийн хамтын санхүүжилт, Сумын байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэрэг төслийн хүрээнд гаргасан үр дүн, бүтээгдэхүүнийг цаашид хэрхэн тогтвортой хэрэгжүүлэх тухай санал солилцож, зөвлөлдлөө.

Ийнхүү бичил уурхайн байгаль орчны асуудлыг шийдвэрлэж, бодит, хэрэгжүүлж болохуйц арга, хэрэгсэлүүдийг санаачилан, боловсруулж, загвар болгон туршиж, баталгаажуулан холбогдох оролцогч талуудад хүлээлгэн өгсөнөөр төслийн үйл ажиллагаа албан ёсоор хаагдлаа. Бидэнтэй хамтран ажиллаж ирсэн Та бүхэнд гүн талархал илэрхийлье.

ESEC II төслийн үр дүн

Хэвлэлийн нийтлэлүүд

undefined      undefined
 

Хуанли
<2 сар 2017>
НяДаМяЛхПүБаБя
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 
 
 
 
Санал асуулга
Мэдээ, мэдээлэл
2016-09-14 13:32:00

“Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь-II” (ESEC II) төслийн Хаалтын хурал 2016 оны 09 дугээр сарын 13-нд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.

Бичил уурхайн нөхөн сэргээлт
Видео мэдээ
Бичил уурхайн загвар нөхөн сэргээлт
Хөрөг нэвтрүүлэг
Холбоо барих

АНУ-ын  Азийн сан  нь ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Төсөл, хөтөлбөрөөрөө дамжуулан Ази, Номхон Далайн бүс нутгийг илүү нээлттэй болгож, хамтдаа хөгжин цэцэглэхийн төлөө засаглалыг хөгжүүлэн, бодлогыг сайжруулж, институцийг бэхжүүлдэг.